Шууд Chart

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНАСАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2021-02-27 09:29:53

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНАСАУ-ын Элчин сайд О Сын Хо-г хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр улс уламжлалт найрсаг харилцааг тогтвортой хөгжүүлж ирснийг Ерөнхий сайд тэмдэглэж, үүнд хоёр улсын үе үеийн төр, засгийн удирдлагууд чухал хувь нэмэр оруулсныг хэлэв. Соёл, боловсрол, спорт, хүмүүнлэгийн салбарын  харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Их удирдагч Ким Ир Сен Монгол Улсад хоёр удаа айлчилж уламжлалт найрсаг харилцааны бат бөх үндэс суурийг тавьсан. БНАСАУ харилцаагаа цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хувиршгүй байр суурь баримталж байгааг Элчин сайд тэмдэглэв. Талууд мөн харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНАСАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 299 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй