Шууд Chart

Хөвдөг диваажин "Symphony Of the Seas"

2021-02-27 10:19:36

Дэлхийд аялал жуулчлалын салбар хурдацтай хөгжихөд техник, технологийн дэвшилд тулгуурласан далайн аяллын хөлөг онгоцнууд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Аялагч, жуулчдын ая тухыг хангасан нүүдлийн зочид буудал, орд харш мэт тансаг тохижилттой, аяллын тусгай хөтөлбөрүүд бүхий аялал жуулчлалын хөлөг онгоцнууд өдгөө далай тэнгисийг эзэгнэж, эздэдээ асар их ашиг орлого олж өгч байгаа нь нууц биш.

Ингээд уншигч та бүхэнд далайн аялал жуулчлалын оргил болсон дэлхийн шилдэг хөлөг болох "Royal Caribbean Cruises" компанийн эзэмшлийн "Symphony Of the Seas" хэмээх Oasis ангиллын аяллын хөлөг онгоцыг танилцуулж байна.

Тус хөлөг онгоцыг 2018 онд Францын "Chantiers de l'Atlantique" усан онгоцны үйлдвэрт бүтээжээ. Энэхүү тансаг зэрэглэлийн аяллын хөлөг нь 22 ресторан, амралтын 16 тавцан, 4 усан сан, аялагч зорчигчдын 2759 тасалгаатай.

Хүүхдийн усан парк, бүрэн хэмжээний сагсан бөмбөгийн талбай, мөсөн гулгуурын талбай, 1 401 зорчигчийн багтаамжтай Broadway маягийн театр, ил усан театр болон 13 метрийн өндөрт авирах хана зэрэг байгууламжтай.

Мөн мянга гаруй ургамал, мод цэцэг бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй. Урт нь 361 метр бол өргөн нь 72,5 метр, 22 зангилаа буюу цагт 41 км хурдлах боломжтой.

Үнэлгээ: 1.35 тэрбум ам.доллар

Нэг удаад хүлээж авах аялагч: 5 518 -  6 680 зорчигч

Хөлөг онгоцны баг: 2200 хүн


Хөвдөг диваажин "Symphony Of the Seas"  
Үзсэн: 740 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй