Шууд Chart

Европын орнуудад коронавирусний шинэ хувилбарын халдварын тархалт нэмэгджээ

2021-02-28 11:03:09

Европын орнуудад коронавирусний мутацид орсон шинэ хувилбарын тархалт эрс нэмэгджээ. Франц улсад гэхэд Их Британид анх бүртгэгдсэн мутациар халдварласан тохиолдол шинээр бүртгэгдэж байгаа нийт халдварын 50 гаруй хувийг эзэлж байгааг тус улсын Засгийн газраас мэдэгдсэн байна.

Франц улсад өнгөрсөн лхагва гарагт халдварын 30 гаруй мянган шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Тус улсад Их Британийн хувилбараас гадна Өмнөд Африк, Бразилын мутаци халдварт тохиолдлын 6 хувийг эзэлж байна.

Францад одоогоор шөнийн хөл хорио тогтоосон ч өмнөд бүсийн зарим хотод энэ амралтын өдрүүдэд өдрийн хөл хорио тогтоосон байна. Тухайлбал, Ницца, Дюнкерк зэрэг хотуудад халдварт тохиолдлын тоо улсын нийт халдварын түвшнээс  гурваас дөрөв дахин өндөр байгаа юм байна.

Францын Засгийн газар цар тахлын халдварын тархалт хурдтай өсөж байгаа нийслэл Парис болон бусад хотуудад хөл хорио тогтоох асуудлыг хэлэлцэж байгааг мэдэгджээ. Европын бусад орнуудаас Финлянд улс цар тахлын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулж, гуравдугаар сарын 8-наас эхлэн ресторан, шар айрагны газар зэрэг олон нийтийн үйлчилгээний газруудыг гурван долоо хоног хаахаар шийдвэрлэжээ. Мөн Нидерландын Засгийн газар хөл хориогоо гуравдугаар сарын 15 хүртэл сунгаж буй юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын орнуудад коронавирусний шинэ хувилбарын халдварын тархалт нэмэгджээ   
Үзсэн: 3404 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй