Шууд Chart

"Их хорь"-ийн дараа "Их долоо" нь “Токио-2020” олимпыг дэмжихээ илэрхийлэв

2021-03-01 10:44:15

“Токио-2020” олимпын наадмыг аюулгүй, баталгаатай замаар энэ зун зохион байгуулж, даян дэлхийд “Ковид-19” цар тахлыг даван туулсан хүн төрөлхтний эв нэгдлийн билэг тэмдгийг илтгэн харуулахын төлөө Япон улсын хүчин зүтгэлийг Их долоо (G7)-гийн удирдагчид дэмжиж буйгаа илэрхийлснийг ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах талархан хүлээж авлаа.

Ерөнхийлөгч Томас Бах "ОУОХ-ны хамт олон бид итгэл найдвар, урам зориг хайрласан энэхүү мэдэгдэлд нэн талархалтай хандаж байна.

“Токио-2020” Зохион байгуулах хороо, Японы Засгийн газартай хамтран бүх оролцогчдын аюулгүй нөхцлийг баталгаатай хангасан олимпын наадам зохион байгуулахын төлөө урьд урьдынхаас илүү хүчин чадлаа дайчлан ажиллах үйл хэргийг урамшуулан дэмжсэн сайхан үйл явдал боллоо." гэж мэдэгджээ.

Их долоо (G7)-гийн мэдэгдлээс өмнө 2020 оны XI сард Их хорь (G20) -ийн удирдагчид мөн “Токио-2020” зуны XXXII олимпын наадам, “Бээжин-2022” өвлийн XXIV олимпын наадмыг бүрэн дэмжихээ илэрхийлсэн мэдэгдэл гаргасан юм.

Харин Их долоогоос хасагдсан ОХУ-ын баг тамирчдыг “Токио-2020”, “Бээжин-2022” олимпод “ROC” (Russian Olympic Committee) гэсэн нэрийн дор оролцуулахаар ОУОХ шийдвэрлэсэн байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Их хорь"-ийн дараа "Их долоо" нь “Токио-2020” олимпыг дэмжихээ илэрхийлэв  
Үзсэн: 497 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй