Шууд Chart

ОХУ-ын баг ҮОХ-ныхоо далбаан дор олимпод оролцоно

2021-03-01 10:56:39

"Токио-2020" олимпын наадамд оролцох ОХУ-ын баг тамирчид Үндэсний олимпын хорооныхоо далбаан дор оролцохоор боллоо.

Учир нь Швейцарийн Лозанн хотод төвтэй Олон улсын спорт арбитрийн шүүх (CAS)-ээс ОХУ-ын баг тамирчдыг "Токио-2020" Зуны XXXIII олимпын наадам, "Бээжин-2022" өвлийн XXIV олимпын наадамд оролцох эрхийг хассан.

Гэхдээ допингийн асуудалд холбогдоогүй тамирчдыг ОУОХ-ны далбаан доор хатуу хяналтын дагуу зун, өвлийн олимпод оролцуулахаар болоод байсан юм.

Олон улсын допингийн эсрэг байгууллага буюу WADA нь төр засгийн бодлоготой, нарийн системтэй дэмжлэгээр оросын тамирчдын нууцаар допинг хэрэглэх зөрчлийг гааруулж, цэвэр шударга бус, бохир өрсөлдөөнийг олимп, дэлхийн түвшинд санаатайгаар бий болгон, олон улсын хатуу дүрэм журмыг ноцтой зөрчсөн гэх олон баримт нотолгоогоор ОХУ-ыг буруутгаж байгаа юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

ОХУ-ын баг ҮОХ-ныхоо далбаан дор олимпод оролцоно  
Үзсэн: 312 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй