Шууд Chart

Орон нутаг руу зорчих иргэд PCR-ын шинжилгээ заавал өгнө

2021-03-01 10:57:53

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдрөөс буюу гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийслэлээс орон нутаг руу зорчих хөдөлгөөн нээгдлээ.

Иргэд хувийн автомашинаар болон нийтийн тээврээр орон нутаг руу зорчихдоо PCR-ын шинжилгээ өгсөн байх бөгөөд шинжилгээний хариу сөрөг гарсан буюу халдваргүй гэдгээ нотолсон байх үүрэгтэй юм.

Шинжилгээний хариу гарснаас хойш 72 цагийн хугацаатай байна. Хугацаа нь 72 цаг хэтэрч, дууссан бол хүлээн авагч аймаг, орон нутгийн асуудал хариуцсан албаныхан иргэдээсээ түргэвчилсэн тест авч оруулах эрх нь нээлттэй.

Харин орон нутгийн иргэд асуумж бөглөн нийслэл рүү нэвтэрнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Орон нутаг руу зорчих иргэд PCR-ын шинжилгээ заавал өгнө   
Үзсэн: 281 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй