Шууд Chart

"Багш нар хүүхэдтэй эерэг аргаар харилцах арга зүй" сэдэвт сургалт зохион байгууллаа

2021-03-01 12:08:44

Боловсрол, шинжлэх ухааны яам, Япон улсын “Хүүхдийг ивээх сан”-тай хамтран аймаг, нийслэлийн Боловсрол, соёл урлагийн газрын Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтнүүдэд “Багш нар хүүхэдтэй эерэг аргаар харилцах арга зүй” сургалтыг цахимаар зохион байгууллаа.

Сургалтаар сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтнүүд хүмүүжлийн эерэг аргаар хүүхэдтэй харилцах аргачлал, өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх агуулга, арга зүйд суралцсан юм.
Цаашид улсын хэмжээнд ажиллаж буй 1454 цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, багш, ажилтнууд хүмүүжлийн эерэг арга зүйг бүрэн эзэмших, бага насны хүүхдийн эрхийг хангах, тэдний хөгжил, төлөвшилд цэцэрлэгийн багш, ажилтан, гэр бүлийн үлгэр дуурайлал, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газар 2020-2021 оны хичээлийн жилд “Цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлого”-ыг хэрэгжүүлэх, хүүхдийн эрхийг хангах зорилтыг тавин тодорхой ажлуудыг үе шаттай зохион байгуулж байна.

Эх сурвалж: БШУЯ


"Багш нар хүүхэдтэй эерэг аргаар харилцах арга зүй" сэдэвт сургалт зохион байгууллаа   
Үзсэн: 304 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй