Шууд Chart

Нас гүйцсэн хотонгийн хошууны урт 37-45 сантиметр хүрдэг

2021-03-01 12:25:41

Статус: Нэн ховор зүйл. Дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангиллын шалгуураар “устаж байгаа” зүйлд хамаарна.

Таних шинж: Бие том‚ 170 см, 13 кг хүртэл жинтэй. Ерөнхий зүс цагаан. Хүчирхэг‚ урт‚ үзүүр тийш нарийссан өргөн хошуутай. Хошуун дороо шар сарьсан ууттай. Орооны үед цул сарьс улаан болж хувирна. Хэвэл цагаан‚ нуруу бор сааралдуу‚ дагз‚ шилний өд буржгар‚ хөх саарал. Нэгдүгээр зэргийн дэвүүрүүд хар.

Зулзаган хотонгийн хөл‚ хошуу-хар‚ дагз‚ шилний өд буржгардуу‚ нуруундаа хүрэндүү толбуудтай. Хүзүүгээ гэдрэг нугалж‚ далавчаа хүчтэй цөөн дэвэн ниснэ. Алдалсан далавч нь 160-180 сантиметр, өргөн богино сүүл нь 24 ширхэг өдтэй.

Нас гүйцсэн хотонгийн хошууны урт 37-45 сантиметр хүрдэг байна. .


Нас гүйцсэн хотонгийн хошууны урт 37-45 сантиметр хүрдэг  
Үзсэн: 283 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй