Шууд Chart

Анхны “Ромео” О.Гэрэлсүх “Алтан гадас” одонгоор шагнууллаа

2021-03-01 14:16:43

33 дахь жилдээ соёл урлагийн салбарт зүтгэж буй жүжигчин О.Гэрэлсүх Монголын хүүхдийн ордны драмын дугуйлангаас жүжигчин болох гараагаа эхэлж, С.Жаргалсайханы “Хаан түүх” жүжиг, У.Шекспирийн “Ромео Жульетта”, О.Нилийн “Тамын дурлал” болон “Энхтуул” хошин жүжиг, Дариа Фогийн “Чөлөөт хос” жүжиг,  Э.Оюуны “Би эндээс явахгүй” жүжиг зэрэг 20 гаруй тайзны бүтээлийн гол ба туслах дүр, “Замын хүн” жүжгийн найруулагчаар ажиллаж, “Ларьдма”, “ТюТю”, “Амьдралын нахиа”, “Модон могой” уран сайхны кино, “Мамма Миа” музыкл кино гэх мэт 40 гаран дэлгэцийн уран бүтээлийн гол ба туслах дүр бүтээсэн.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Анхны “Ромео” О.Гэрэлсүх “Алтан гадас” одонгоор шагнууллаа  
Үзсэн: 384 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй