
Монголын Үндэсний музей өвлийн цагийн хуваарийн дагуу халдвар хамгааллын дэглэмээ баримтлан олон нийтэд үйлчилж эхлэхээр болжээ.
Нэг үзэгчид ногдох талбай нь 4 м.кв байх бөгөөд амны хаалт зүүж, хүн хоорондын зайг баримтлан үйлчлүүлэхийг иргэдэд зөвлөсөн байна.
Мөн 0-16 насны хүүхдийг соёл, урлагийн арга хэмжээнд оролцуулахгүй, үйлчлүүлэхийг хориглосон байгаа тул дээрх насны хүүхдүүд музей үзэх боломжгүй болж байгаа аж.
Монголын Үндэсний музей даваа гарагаас бусад өдөр 09.00-18.00 цагийн хооронд ажиллаж буй.
0-16 насныхан Монголын Үндэсний музейгээр үйлчлүүлэхгүй | ||
Үзсэн: 305 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055