
“Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хяналтын шатны шүүхийн ажиллах түр журам”-ыг тус шүүх 2020 оны 11 дүгээр сард батлан гаргасан юм. Уг журамд зааснаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдаан долоо хоногт хоёр удаа хуралдана. Мөн шүүх хуралдааныг зайнаас буюу технологи ашиглаж явуулах ба ингэхдээ хэргийн болон хуралдааны оролцогчдыг шүүх бүрэлдэхүүн, нарийн бичгийн дарга байгаа танхимаас өөр танхимд оруулах байдлаар зохион байгуулалт хийхээр заасан байна. Түүнчлэн танхимд шүүх хуралдаан хийх зайлшгүй тохиолдолд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн баримтлах талаар тусгайлан зохицуулжээ.
Дээд шүүхийн хуралдаан журмын дагуу явагдаж байна | ||
Үзсэн: 284 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055