Шууд Chart

Олон улсын жишигт нийцсэн молекул биологийн иж бүрэн лабораторитой боллоо

2021-03-01 15:42:34

Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд иж бүрэн, олон улсын жишигт нийцэхүйц молекул биологийн лабораторийг байгууллаа. Эрүүл мэндийн яам, RIO TINTO, Оюутолгой ХХК, НҮБ-ын Хүн амын сан, аймгийн Засаг дарга түүний Тамгын газрын хамтын ажиллагааны үр дүнд энэхүү лабораторийг байгуулсан ба “Ковид-19” цар тахлын PCR шинжилгээг хийнэ.

Мөн томуу, томуу төст өвчнийг түргэн шуурхай оношлох шинжлэх боломж бүрдэж байгаа юм. Эмч, эмнэлгийн ажиллах хүний нөөцийг Улаанбаатарт Халдварт өвчин судлалын үндэсний төвд сургаж бэлтгэсэн бол лабораторийн байрыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүрэн засварлаж, дээр дурдсан талуудын хамтын ажиллагааны хүрээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангажээ.

Вируслогийн иж бүрэн лабораторитой болсноор өмнөговьчуудад төдийгүй нийт ард иргэдэд үр өгөөжөө өгөх, аливаа өвчин халдварыг эрт илрүүлэх ач холбогдол бүхий арга хэмжээ болж буйг эмч ажилчид онцолж байна.


Олон улсын жишигт нийцсэн молекул биологийн иж бүрэн лабораторитой боллоо   
Үзсэн: 353 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй