
УДЭТ-ын хамт олон үзэгчдийнхээ болон уран бүтээлч, ажилтан, албан хаагчдынхаа аюулгүй байдлыг хамгаалах үүднээс УОК, Соёлын яам, МХЕГ, НСУГ-аас гаргасан заавар зөвлөмж, журмын дагуу ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж эхэлжээ.
Ийнхүү тэд энэ сарын 4-нд тоглогдох дэлхийн сонгодог "Анна Каренина" жүжигээ дахин тоглуулахдаа бэлэн болжээ.
Сонирхуулахад, тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамаарч бельэтаж II 25 мянга /3-н давхар/, бельэтаж I 30 мянга /2 давхар/, партер 50, 60, 80 /1 давхар/ мянган төгрөгөөр худалдаалагдах юм байна.
Харин бельэтаж I VIP 100 /2 давхар/ мянган төгрөг аж.
Иймд үзэгчдийг амны хаалтаа зүүж, гадуур хувцасаа өлгүүлэн, суудал хоорондын зай баримтлан, зөвшөөрсөн суудалд суухыг анхааруулж байна.
Мөн ханиалгасан эсвэл биеийн халуун 37.4-өөс дээш хэмтэй бол үзвэрийн танхим руу нэвтрүүлэхгүй байхаар тогтжээ.
УДЭТ-ын хамт олон үзвэрийн танхимаа ариутгаж байна | ||
Үзсэн: 287 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055