Шууд Chart

Их аваргууд эргэн ирж, Г.Ган-Эрдэнэ озэки цолны төлөө зүтгэх башё тун удахгүй эхэлнэ

2021-03-02 09:53:54

Мэргэжлийн сүмо бөхийн Харү башё энэ сарын 14-нд Токио хотын Рёогокү Кокүгикан хотод эхэлнэ.

Уг башёд өмнөх гурван тэмцээнийг өнжөөд байсан хоёр их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар хүч үзнэ. М.Даваажаргалын хувьд өдгөө 35 настай, дээд зиндааны 100 дахь башёдоо зодоглох гэж байна.

Мөн “Covid-19” халдвар авсан дөрвөн дэвжээний 65 бөх эдгэрч, харү башёд зодоглохоор болжээ.

Түүнчлэн өнгөрсөн оны нагоя башёд гайхалтай амжилт үзүүлэн түрүүлсэн сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озэки цолоо эргүүлэн авах бүрэн боломжтой юм.

Учир нь сүмогийн холбооны озэки цол олгох дүрмэнд сэкивакэ, комүсүби цолтой бөх гурван башё дараалан 33 даваа авах ёстой гэж заасан байдаг. Одоогоор Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хоёр башё дараалан нийтдээ 24 даваа аваад байна. Тэгэхээр ирэх башёд ес болон түүнээс дээш давхад л болох юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Их аваргууд эргэн ирж, Г.Ган-Эрдэнэ озэки цолны төлөө зүтгэх башё тун удахгүй эхэлнэ   
Үзсэн: 355 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй