
ЦАГИЙН ХҮРД: Өнөөдрөөс /2021.03.01/ МҮОНРТ-ийн "Монголын Мэдээ" суваг "Юнивишн"-ий IPTV-ийн 20 дугаар сувгаар үзэгчдэд хүрэхээр боллоо. Мөн МҮОНРТ-ийн "MNB Спорт" суваг "Юнивишн"-ий 21 дүгээр сувгаар, "MNB World" суваг 22 дугаар сувгаар, "MNB Гэр бүл" суваг 23 дугаар сувгаар тус тус үзэгчдэд хүрэхээр боллоо.
Энэ талаар МҮОНРТ-д "Юнивишн"-ий хуулийн албанаас албан бичиг ирүүлж мэдэгдсэн байна. 2020 оны арваннэгдүгээр сарын 12-нд Харилцаа холбооны зохицуулах хорооноос ирүүлсэн IPTV-ээр дамжуулагдаж байгаа өргөн нэвтрүүлгийн телевизүүд, олон нийтийн телевизийн бусад сувгийн өөрчлөн байрлуулах чиглэлийн дагуу шилжүүлэн байрших болсныг үзэгчдэдээ мэдэгдэж байна.
"Монголын Мэдээ" суваг "Юнивишн" IPTV-ийн 20-р сувгаар үзэгчдэд хүрнэ | ||
Үзсэн: 1562 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055