Шууд Chart

“Анна Каренина” жүжиг энэ сарын 4-нд тоглогдоно

2021-03-02 11:11:25

ОХУ-ын зохиолч Лев Толстойн “Анна Каренина” романаас сэдэвлэсэн сонгодог жүжгийг УДЭТ-ийн уран бүтээлчид энэ сарын 4-нөөс дахин тоглохоор болжээ.

Уг жүжиг нь өнгөрсөн оны аравдугаар сарын 3-нд нээлтээ хийж байсан билээ.

Мөн уг театрынхан үзэгчдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс мэргэжлийн байгууллагуудын өгсөн заавар зөвлөмжийн дагуу ариутгал, халдваргүйжүүлэх, суудал зохион байгуулалтын бэлтгэл ажил хийж эхэлжээ.

Тус жүжиг нь тэртээ 1877 онд бичигдэн, дэлхийн сая сая хүний сэтгэл зүрхийг татсан байдаг. Тэгвэл манай улсын уран бүтээлч Н.Пүрэвдагва жүжгийн зохиол хэлбэрт оруулан бичиж, Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар найруулж, зураачаар Т.Ганхуяг ажилласан билээ.

Гол дүрд УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаа, Алексей Каренинд гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр, Облонскийд гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар, М.Түвшинхүү нар тоглосон юм.

Хоёр бүлэг, 23 үзэгдэлт жүжгийн туслах дүрүүдийг ардын жүжигчин С.Сарантуяа, П.Цэрэндагва, гавьяат жүжигчин Г.Урнаа, Ж.Оюундарь, Соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэг, М.Тогтохжаргал, С.Болд- Эрдэнэ, Ш.Амгаланбаатар тэргүүтэй 20 орчим уран бүтээлч оролсон билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Анна Каренина” жүжиг энэ сарын 4-нд тоглогдоно  
Үзсэн: 209 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй