Шууд Chart

Авто замыг хүйтэн асфальтаар нөхөх ажил хийгдэж байна

2021-03-02 11:04:00

Хотын хэмжээний авто замуудад үзлэг шалгалт хийхэд нөхөлт хийх шаардлагатай эвдрэл гэмтэлтэй нийт 26 байршил байна. Энэ нь 63.5 м.кв талбай бөгөөд өнгөрсөн долоо хоногт 34.0 м.кв талбайд хүйтэн асфальтаар нөхөлт хийгджээ. Ажил цааш үргэлжилнэ гэдгийг Эрдэнэт хотын захирагчийн албанаас мэдээллээ.

Манай аймгийн хувьд 2018 оноос эхлэн Цаг агаарын ямар ч нөхцөлд авто замыг хүйтэн асфальтаар нөхөх боломжтой технологийг ашиглан авто замын нүхнүүдийг нөхөж, бөглөх ажлыг 4 улирлын турш хийж байгаа юм. Энэ нь хуучин технологоос эдийн засгийн хувьд өртөг багатай,  цаг хугацаа хэмнэх үр дүнтэй арга ажээ. Өнгөрсөн 2020 онд аймгийн хэмжээнд хотын доторх 500 м.кв талбайд хүйтэн асьфалтаар нөхөлт хийгджээ гэж Орхон аймгийн Мэдээллийн төвөөс мэдээллээ.


Авто замыг хүйтэн асфальтаар нөхөх ажил хийгдэж байна  
Үзсэн: 198 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй