Шууд Chart

Мэдээллийн эрин зуунд шаардагдах ур чадварыг нийтэд эзэмшүүлэх кампанит ажил эхлүүллээ

2021-03-02 11:38:57

Цахим технологийн дэвшлийн үр нөлөөгөөр мэдээлэл хүлээн авах, дамжуулах, мэдээллийг бэлтгэх, түгээх үйл явц бүхэлдээ өөрчлөгдсөн цаг үед бид амьдарч байна. Өмнө нь мэдээ мэдээлэл, нийтлэл нэвтрүүлгийн үйлдвэрлэлийн төвд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын бүтээлч ажилтнууд гол төлөв ажилладаг байсан бол интернэт орчны өөрчлөлт, нийгмийн мэдээллийн сүлжээний хэрэглээ даяаршиж аливаа агуулгыг хэрэглэгчид буюу иргэд, олон нийт өөрсдийн хүссэнээр бүтээж, дамжуулах болов. Энд олон сайн тал бий боловч зарим талаар сөрөг үр дагавар үүсч байна. Тухайлбал, хуурамч, өрөөсгөл, бүрэн бус, тодорхой ашиг сонирхлын зүгээс түгээсэн асар их мэдээлэл хэрэглэгчдэд хүрч байна.Тийм учраа мэдээллийг ялгаж таньдаг, шүүн тунгааж ашигладаг, тухайн мэдээллийн эх сурвалжийг нягталж шалгадаг зан дадал бүхий хэрэглэгчийг төлөвшүүлэх зүй ёсны шаардлага үүсээд байгаа.

Өөрөөр хэлбэл хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол нэн тэргүүнд шаардагдаж байна. Энэ нь шаардлагатай мэдээллийг хаанаас олж авах, мэдээллийн хэрэгсэл нийтийн соёл, үзэл бодлыг хэрхэн бүрдүүлж хувь хүний сонголтод хэрхэн нөлөөлдөг зэргийг мэдэхийн хажуугаар интернэтийг зүй зохистой хэрэглэж сурах, цахим ертөнцөд хувийн нууцаа хадгалах чадвартай байх зэрэг олон асуудлыг хамарна.

Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол нь:

Мэдээлэл хүртэх, олж авах: Өөрийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх болон мэдээллийн хэрэгслүүдийн талаар ойлголттой болох, мэдээлэл хайх, олж авах зэрэг ойлголтууд

Мэдээллийг шүүн тунгаах: Олж авсан мэдээллийнхээ зорилгыг ойлгох, үнэн зөвийг шүүн тунгаах, хуурамч мэдээг таних, нягтлах чадвартай болох, мэдээлэл бидэнд болон нийгэмд хэрхэн нөлөөлдөг болохыг ойлгох, ингэснээрээ сөрөг үр дагавруудаас сэргийлэх

Мэдээллийг бүтээх: Техник технологи болон интернэтийн тусламжтай хүн бүр мэдээ нийтлэгч болох боломжтой болсон энэ үед бичиг, зураг, дүрс бичлэг гэх мэт бүх төрлийн мэдээллийг ёс зүйтэйгээр бүтээх, өөрийн цахим аюулгүй байдлаа хангах, ингэснээр цахим гадуурхал, цахим гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах чадамжтай болох зэрэг хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын тулгуур ойлголтуудыг түгээх үндсэн зорилготой. 

ХБНГУ-ын Дойче Bелле академийн дэмжлэгтэйгээр Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг, Хэвлэлийн Хүрээлэн, Гэрэлт цамхаг сан ТББ хамтран хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын ач холбогдлыг таниулан, хүлээн авсан мэдээллээ шүүн тунгаах, үр дүнтэйгээр ашиглах, ёс зүйтэй, үнэн зөв мэдээллийг бүтээх, түгээх гэх мэт

Уг ажлын хүрээнд Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг ард иргэдэд сурталчлан таниулах цуврал мэдээлэл, танхимын болон цахим сургалтыг үе шаттайгаар зохион байгуулна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн эрин зуунд шаардагдах ур чадварыг нийтэд эзэмшүүлэх кампанит ажил эхлүүллээ  
Үзсэн: 385 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй