Шууд Chart

"Атлетик 220" клуб Хонг-Конг Улсад гурван тоглолт хийнэ

2021-03-02 11:43:37

АХБХ-ны "AFC Cup" тэмцээний хэсгийн шатанд шалгарсан "Атлетик 220" клуб Хонг-Конгийн "Истерн Лон Лионс", "Лий Ман" Тайванийн "Тайнан сити" клубүүдтэй нэг хэсэгт багтсан билээ.

"J" хэсгийн тоглолтууд Хонг-Конгд ирэх тавдугаар сарын 14-20-ны хооронд явагдана.

Дээд лигийн аваргууд эхний эхний тоглолтоо Тайванийн "Тайнан сити"-тэй хийх бол хоёр дахь тоглолтоо "Истерн Лон Лионс"-той, сүүлд "Лий Ман"-тай тулах хуваарьтай байна.

Монголынхоо болон дээд лигийн нэрийг тивийн тэмцээнд гаргах "Атлетик 220" клубийнхэнд амжилт хүсье.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Атлетик 220" клуб Хонг-Конг Улсад гурван тоглолт хийнэ   
Үзсэн: 325 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй