Шууд Chart

ЭМЯ: УИХ-ын гишүүдийг "COVID-19"-ийн эсрэг вакцинжуулалтад хамруулах шийдвэр гараагүй...

2021-03-02 16:09:47

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ сарын 9-нөөс 14-ний өдрүүдэд УИХ-ын гишүүдийг "COVID-19"-ийн эсрэг вакцинжуулалтад хамруулах тухай худал ташаа мэдээлэл гарсан. Тэгвэл нь энэ талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдэгдэл гаргалаа.

Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.


МЭДЭГДЭЛ

COVID-19-ийн эсрэг вакцинжуулалтад УИХ-ын гишүүдийг 2021 оны 3 дугаар сарын 9 өдрөөс 14-ний өдрийн хооронд хамруулна гэх ташаа мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарав.

COVID-19-ийн эсрэг вакцинжуулалт нь Эрүүл мэндийн яамнаас боловсруулж, УОК, Засгийн газраар баталгаажсан дарааллын дагуу хийгдэх бөгөөд УИХ-ын гишүүдийг тусгайлан өдөр товлож вакцинжуулалтад хамруулах ямар нэгэн шийдвэр гараагүй болно.

Өмнө нь батлагдсан доор жагсаалтын дагуу вакцинжуулалтын ажил хийгдэж буй бөгөөд жагсаалтыг өөрчлөх талаар ямар нэгэн санал гараагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Вакцинжуулалт нь 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр эхэлж, Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтан вакцинжуулалтад хамрагдаж байгаа билээ.

Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтанд вакцинжуулалт хийж дууссаны дараагаар хариу арга хэмжээний багт ажиллаж буй иргэдэд вакцинжуулалт хийж эхлэх болно.

Энэ мэтээр дээрх жагсаалтыг мөрдөн ажиллах болохыг мэдэгдэж байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

ЭМЯ: УИХ-ын гишүүдийг "COVID-19"-ийн эсрэг вакцинжуулалтад хамруулах шийдвэр гараагүй...  
Үзсэн: 784 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй