Шууд Chart

“Чингис хаан” одонт Г.Ариунбаатар "Гавьяаны төлөө" медалиар шагнагджээ

2021-03-02 17:14:16

“Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатар ОХУ-ын Батлан хамгаалах яамны "Гавьяаны төлөө" медалиар шагнагджээ.

Тэрбээр тус улсын Батлан хамгаалах яамнаас жил бүр зохион явуулдаг гала контертод оролцохоор хэдхэн хоногийн өмнө Москва хотноо очсон юм.

Г.Ариунбаатар Оросын алдарт "Марийнский" театрын гоцлол дуучнаар ажилладаг бөгөөд Санкт-Петербург хотноо байрлаж, театрдаа бэлтгэл сургуулилалтаа эхлүүлж буйгаа цахим хуудсандаа бичжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Чингис хаан” одонт Г.Ариунбаатар "Гавьяаны төлөө" медалиар шагнагджээ  
Үзсэн: 287 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй