Шууд Chart

“Монгол Улсын санхүүгийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөр” батлагдлаа

2021-03-02 17:37:07

Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь аж ахуй нэгж, байгууллагуудын бүтээмжийг дээшлүүлэх, орон нутаг, алслагдсан бүс нутгуудад амьдарч буй иргэдийн нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, эдийн засгийн оролцоог сайжруулах бодлогын чухал хэрэгсэл. Үүний тулд шинэ технологид тулгуурласан бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх, түүнийг таниулах, санхүүгийн олон дэд салбар (жишээ нь банк, бичил санхүү, даатгал гэх мэт), мэдээлэл харилцаа холбооны технологи, өгөгдлийн дэд бүтцийг хамарсан бодлогын өргөн хүрээтэй зорилтыг дэвшүүлж, эрэлт ба нийлүүлэлтийн талыг хамтад нь авч үзэх шаардлага тулгарч байна.

Статистик мэдээллээс харахад манай улсын санхүүгийн үйлчилгээний хүртээмж хөгжлийн ижил түвшинд буй улс оронтой харьцуулахад өндөр гарсан нь арилжааны банканд данстай иргэдийн тоогоор хэмжиж тодорхойлсон байдаг. Энэ нь манай иргэд болон аж ахуйн нэгж банкнаас бусад санхүүгийн байгууллагаас хүртэж буй бүтээгдэхүүн үйлчилгээний хүртээмж сул гэдгийг илтгэж байна.

Иймд Санхүүгийн зохицуулах хорооноос эдийн засгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол Улсын санхүүгийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөр”-ийг боловсруулсан. Улмаар хөтөлбөрийг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит хурлаар хэлэлцүүлээд зөвлөлийн гишүүн байгууллагууд буюу Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сангийн сайд, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын хамтарсан 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А-62/63/31/А\26 дугаар тушаалаар батлагдлаа.  

Санхүүгийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөрт гарааны бизнес эрхлэгчид, мэргэжлийн оролцогчид, орон нутгийн иргэд, залуучууд болон орлого багатай иргэд хамрагдах бөгөөд хөтөлбөр хэрэгжсэнээр хууль эрх зүйн орчин боловсронгуй болж дэвшилтэд технологид тулгуурласан бүтээгдэхүүн үйлчилгээ зах зээлд нэвтэрнэ. Мөн санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээний төрөл нэмэгдэж, үйлчилгээний зардал буурахын зэрэгцээ иргэдийн санхүүгийн боловсрол дээшилж, санхүүгийн үйлчилгээг хямд, хялбар, түргэн шуурхай хүргэх нөхцөл бүрдэх юм.

Жич: Хөтөлбөртэй энд дарж танилцах боломжтой.


“Монгол Улсын санхүүгийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөр” батлагдлаа  
Үзсэн: 231 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй