Шууд Chart

Боловсролын байгууллагуудад эрсдэлийн үнэлгээ хийж, мэргэжил, аргазүйн зөвлөмж өглөө

2021-03-02 17:49:03

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас Боловсрол, соёл, урлагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газартай хамтран аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг боловсролын байгууллагуудад коронавируст халдвар тархах эрсдэлийн үнэлгээ хийлээ.

Монгол Улсын Шадар сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан эрсдэлийн үнэлгээний аргачлалын дагуу 43 цэцэрлэг, 31 сургуульд эрсдэлийн үнэлгээг хийхэд  сургуулийн орчинд халдвар тархах магадлал 55.5 хувь, үр дагавар 60 хувь буюу шар түвшинд дунд эрсдэлтэй үнэлэгдсэн бол цэцэрлэгийн орчинд халдвар тархах магадлал 69.2 хувь, үр дагавар 50 хувь буюу шар түвшинд дунд эрсдэлтэй тус тус үнэлэгдсэн байна.

Тиймээс эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах төлөвлөгөө боловсруулан зөвлөмж хүргүүлж, багш, ажилчдад мэргэжлийн байгууллагын мэргэжилтнүүд сургалт зохион байгуулж, заавар зөвлөмж өгч ажиллалаа гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 


Боловсролын байгууллагуудад эрсдэлийн үнэлгээ хийж, мэргэжил, аргазүйн зөвлөмж өглөө  
Үзсэн: 236 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй