Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2021-03-03 09:23:47

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу гуравдугаар сарын 3-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “В.Оюу: Монгол Улс БНХАУ руу 2000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг тарифsн хөнгөлөлттэй экспортлох боломжтой боллоо”, “Х.Ганхуяг: Бид вакцинжуулалтаа маш эрчимтэй хийвэл эдийн засаг хурдацтай идэвхэжнэ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаар “Шинжилгээ авах цэгүүд дахин олны хөлд дарагдлаа”, “Харилцагчдынхаа мөнгийг өгөөгүй “Чингис хаан” банкныхны шүүхэд дуудагдсан шалтгаан”, “Нүцгэн хотоо ногооруулъя”, “Виртуал хөрөнгийн үйлчилгээг зохицуулах хуультай болно” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаараас “Тахилгат уулсаа дархлах уу,  уул уурхайг шүтэх үү?”, “Олон хүнтэй харьцдаг ажлын байрны жагсаалтыг гаргаж, шинжилгээний цаг товлоно”, “Хуулийн шинэчлэлийг яаралтай хийж, лиценз олголтыг хэвийн болгох хэрэгтэй”, “Эзнээ унтахад саад болдоггүй гар утасны апп бүтээнэ” зэрэг нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 266 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй