Шууд Chart

Алба хаагчид шилдгүүдээ шалгаруулав

2021-03-03 09:41:08

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын цэргийн тусгай бэлтгэл, нормативийн гүйцэтгэлийг сайжруулах, хамтран ажиллах уялдаа холбоог нэмэгдүүлэх зорилгоор “Марш тактик-2021” буухиа тэмцээнийг зохион байгууллаа.

Алба хаагчид химийн 1, 3 дугаар норматив, АКМ болон гар бууны задаргаа, угсаргаа, 30-35 метрт гранат шидэх гэсэн дөрвөн төрлөөр ур чадвараа сорьж, шилдгүүдээ шалгаруулсан юм.

Тэмцээнд нийт долоон баг оролцсноос  тэргүүн байрт Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн салааны захирагч, ахмад П.Бямбадорж ахлагчтай баг, дэд байрт Эрэн хайх, аврах бүлгийн дарга, дэслэгч М.Алтансүх ахлагчтай баг, гутгаар байрт Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Ж.Батдэлгэр ахлагчтай баг тамирчид тодорлоо гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Алба хаагчид шилдгүүдээ шалгаруулав  
Үзсэн: 277 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй