Шууд Chart

“Агаарын цэргийн түүхэн үүрэг, хөгжлийн хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

2021-03-03 10:54:51

Орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран .

Цахимаар явагдсан энэхүү хуралд зохион байгуулагчдаас гадна Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Батлан хамгаалахын сайдын зөвлөх, доктор, бэлтгэл хурандаа Б.Эрдэнэбат, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хурандаа Ц.Жавхланбаатар, БХЯ-ны СБТГ-ын дарга, хурандаа С.Ганбямба, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг болон ахмад дайчдын төлөөлөл оролцсон юм. Хурлыг нээж Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай хэлсэн үгэндээ “Монгол Улсын төрөөс цэргийн шинэчлэлийг эрчимжүүлж, улс орныг батлан хамгаалах тогтолцоог бүрдүүлэх, Зэвсэгт хүчний байгуулалтыг хөгжүүлэх бодлого, стратегийг хэрэгжүүлж буй үед эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгаа нь сайшаалтай. Нийгмийн аливаа институцийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, ололт амжилт, туршлага, сургамжийг судлан хэлэлцэх, тулгамдсан асуудал, тулгарч болох бэрхшээлийг урьдчилан олж харах нь амжилтын үндэс юм” гээд Батлан хамгаалах яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөс 2021 оны эхний хагас жилд багтаан “Батлан хамгаалахын шинжлэх ухаан, технологи, инновацыг 2021-2030 онд хөгжүүлэх бодлого” баримт бичгийг боловсруулан батлуулахаар ажиллаж байгааг онцолсон юм. Энэхүү бодлогын баримт бичиг батлагдсанаар батлан хамгаалах салбарын эрдэмтэн, судлаачдын цэргийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, шинэ технологи, инновацыг салбартаа нэвтрүүлэх, бодлого, зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагаа улам тодорхой болох ажээ.

Энэ үеэр ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг Монгол Улсын Агаарын цэргийн Зэвсэгт хүчний 100 жилийн түүхэнд гүйцэтгэсэн гавьяа,  түүхэн уламжлалын талаар онцлон дурдаж, төр засаг, БХЯ, ЗХЖШ-аас агаарын цэргийг хөгжүүлэх, зэвсэглэл техникийг сайжруулахад ямар бодлого баримтлан ажиллаж байгаа талаар танилцуулсан юм.

Эрдэм шинжилгээний цахим хурлаар Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, бригадын генерал О.Энхбаяр “Зэвсэгт хүчний Агаарын цэргийг ашиглах үзэл баримтлал, хөгжлийн стратеги зорилт” сэдвээр үндсэн илтгэл тавьсан бол үргэлжлүүлэн Батлан хамгаалахын сайдын зөвлөх, доктор (Ph.D), профессор, бэлтгэл хурандаа Б.Эрдэнэбат “Нисгэгчгүй нисэх систем ба Агаарын довтолгооны цэрэг”, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D), дэд профессор, бэлтгэл хурандаа С.Пүрэвдорж “Цэргийн урлагт Агаарын цэрэг”, доктор (Ph.D), бэлтгэл хурандаа Ч.Болдбаатар “Агаарын зайн хяналт, удирдлагын нэгдсэн сүлжээ байгуулах эрх зүйн таатай орчин, шийдлийн гаргалгаа”,  доктор (Ph.D) бэлтгэл хурандаа Л.Болдбаатар “Зенит пуужингийн системийн хөгжлийн чиг хандлага”,  ҮБХИС-ийн АБДС-ийн багш, доктор (Ph.D), бэлтгэл хурандаа Н.Энхбат “Радиотехникийн анги, байгууллагын түүхэн замнал, хөгжлийн чиг хандлага”, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, дэд хурандаа Н.Хүдэрбат “Зэвсэгт хүчний түүхэнд Агаарын цэргийн гүйцэтгэсэн үүрэг” зэрэг олон чухал сэдвээр илтгэл тавигдаж, хэлэлцсэн юм. Хурлын талаар бригадын генерал О.Энхбаяр “Зэвсэгт хүчний 100 жилийн түүхэнд Агаарын цэргийн гүйцэтгэсэн үүрэг, сургамж, байлдааны өндөр чадвартай байсан он жилүүд, орчин цагт тавигдаж буй шаардлага, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаарх эрдэмтэн судлаачдын шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, дүгнэлтийг хэлэлцэж, тэтгэвэр чөлөөнд гарсан ахмадуудын үйлс, гавьяаг залуу хойч үедээ ойлгуулах, сурталчлан таниулах зорилгоор зохион байгууллаа” хэмээн тодотгосон юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Агаарын цэргийн түүхэн үүрэг, хөгжлийн хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо  
Үзсэн: 278 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй