Шууд Chart

Гал түймрийн улсын хяналтын байцаагч нар сургалтад хамрагдаж байна

2021-03-03 11:18:43

Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газраас гал түймрийн улсын хяналтын байцаагч нарын  мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх цахим сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын гал түймрийн улсын хяналтын 70 гаруй байцаагч хамрагдаж байгаа юм.

Гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх,  арга хэлбэрийг боловсронгуй болгох, байцаагч нарын эрх зүйн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, удирдахуйн арга барилд суралцуулах зорилготой тус сургалт энэ сарын 05-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Гал түймрийн улсын хяналтын байцаагч нар сургалтад хамрагдаж байна  
Үзсэн: 300 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй