Шууд Chart

АНУ Мухаммед Бин Салманд хориг тавиагүй шийдвэрээ зөвтгөж байна

2021-03-03 13:10:56

АНУ-ын Засгийн газар Саудын Арабын хунтайж Мухаммед Бин Салманд хориг тавиагүй шийдвэрээ зөвтгөж байна гэж хэвлэлүүд мэдээлж байна. Сэтгүүлч Жамаль Хашоггийн үхлийг Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед Бин Салман захиалж, уг ажиллагааг баталсан гэдэг мэдээллийг Америкийн талаас ил болгож, энэ хэрэгтэй холбоотой хүмүүст хориг тавиад байна. Нийт 76 хүн уг хоригт багтсан гэж байгаа ч, Саудын Арабын угсаа залгамжлах хунтайжид хориг тавиагүй гэдгээ Цагаан ордон мэдэгдсэн байна.

Хэвлэлийн төлөөлөгч Женифер Саки “АНУ дипломат харилцаатай улсуудынхаа Засгийн газрын тэргүүнд хориг арга хэмжээ авдаггүй. Олон улсын дипломат харилцаа, шаардлагатай тохиолдолд улс орнуудад хариуцлага хүлээлгэхээс гадна, АНУ-ын үндэсний ашиг сонирхлын хүрээнд ажиллахыг шаарддаг” гэж тайлбарлажээ.

Гэхдээ Америкийн тал, хоёр улсын цаашдын харилцаанд анхаарал хандуулж, сэтгүүлчийн аминд халдсан шиг хэрэг дахин гарахаас сэргийлж, арга замыг эрэлхийлэхэд анхаарал хандуулна гэдгээ мэдэгдсэн байна.

Өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр АНУ-ын Үндэсний тагнуулын агентлаг, 2017 онд сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөх ажиллагаанд Саудын Арабын хунтайж хамааралтайг баталж, энэ ажиллагаанд хамгаалалтын албаныхан нь оролцсон гэдэг тайлангаа танилцуулсан. Мөн энэ тайлангаар, хунтайж Мухаммед Бин Салман тагнуулын байгууллагаа 2017 оноос хойш хянаж, албаныхан түүний зөвшөөрөлгүйгээр аливаа ажиллагааг зохион байгуулах боломжгүй болгосон гэсэн утгатай дүгнэлт гарсан байдаг. 

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ Мухаммед Бин Салманд хориг тавиагүй шийдвэрээ зөвтгөж байна   
Үзсэн: 301 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй