Шууд Chart

Коронавирусний вакцин хүнд хэлбэрийн өвчлөлийн эрсдэлийг 80 гаруй хувиар бууруулж байна

2021-03-03 13:31:13

Коронавирусний вакцин хүнд хэлбэрийн өвчлөлийн эрсдэлийг 80 гаруй хувиар бууруулж байна гэдэг дүгнэлт гарчээ. Эрүүл мэндийн байгууллагын дүн шинжилгээгээр, Оксфордын их сургууль, Астра-Зенекагийн хамтарсан вакцин, мөн Пфайзер, "Бионтех" компанийн бүтээгдэхүүн хүнд хэлбэрийн өвчнөөр өвчилж, эмнэлэгт хэвтэх эрсдэлийг 80 гаруй хувиар бууруулж байгаа нь харагджээ.

Тодруулбал, 80-аас дээш насныхан эдгээр вакцины эхний тунг хийлгэсний дараа ийм үзүүлэлт гарсан байна. Гэхдээ бүрэн хамгаалахын тулд вакцины хоёр тунг тариулах хэрэгтэй гэж Их Британийн Засгийн газарт зөвлөдөг эрдэмтэд анхааруулж байна.

Албаны энэ дүн дархлаажуулах ажил эхэлснээс 3-4 долоо хоногийн дараа гарсан байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Коронавирусний вакцин хүнд хэлбэрийн өвчлөлийн эрсдэлийг 80 гаруй хувиар бууруулж байна  
Үзсэн: 442 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй