Шууд Chart

Израил улс коронавирусний халдвар тархахаас сэргийлж, тусгай бугуйвч хэрэглэж эхэллээ

2021-03-03 13:40:32

Израил улс коронавирусний халдвар тархахаас сэргийлэх тусгай бугуйвч хэрэглэж эхэллээ. Тус улс бусад орноос ирж байгаа хүмүүсийг хоёр долоо хоногийн хугацаанд тусгаарлаж байна. Тэгвэл өнгөрсөн даваа гарагаас эхлэн энэ арга хэмжээний оронд гадаадын улс орноос ирсэн хүмүүст коронавирусний халдвар тархахаас сэргийлж, мөшгиж тогтоох шинэ хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Ингэхдээ тусгаарлалтад орохоос татгалзсан хүмүүст 100 ширхэг тусгай бугуйвч тараажээ.

Ухаалаг утасны аппликейшн, хананд суурилуулсан хянах төхөөрөмж бүхий энэ электрон бугуйвч хоёр долоо хоногийн тусгаарлалтын хугацааг гэртээ өнгөрөөх боломжтой болгох юм байна. Энэ хугацаанд уг хөтөлбөрт оролцогчид гэрийнх нь хананд суурилуулсан хяналтын төхөөрөмжөөс хэт холдох аваас албаныханд дохио ирнэ. “Хүмүүсийн хүсэлтэд тулгуурлан энэ аргыг хэрэглэнэ” гэж Супер-ком компанийн захирал тайлбарласан байна. Тиймдээ ч Израилиийн албаны хүмүүс энэ бугуйвчийг “Эрх чөлөөний бугуйвч” гэж нэрлэжээ.

Ингээд даваа гарагаас эхлэн Израилд коронавирусний тархалтаас сэргийлж, мөрдөж тогтоох тусгай бугуйвч ашиглаж эхлэх хооронд, тус улсын дээд шүүх тогтоол гаргасан байна. Шүүхээс Израилийн Дотоодын тагнуулын агентлагийг “коронавирусний тархалтыг олж тогтоох ажлаа зогсоох ёстой” гээд, “халдварыг тандаж мөрдөх нь харгис бөгөөд манай улсын ардчилалд заналхийлсэн үйлдэл” гэж тайлбарлажээ.

Израилийн Засгийн газар бүх нийтийг дархлаажуулах хөтөлбөрийнхөө хүрээнд “вакцины пасспорт”-ын тогтолцоотой болсон байна. Энэ тогтолцоо коронавирусний эсрэг дархлаажсан хүмүүсийг тодорхой төрлийн олон нийтийн газруудад нэвтрэх боломж олгож байна. Европын холбоо энэ аргыг удахгүй ашиглахаар төлөвлөж байгаа бол Өмнөд Солонгос, Тайланд зэрэг улсууд бугуйвч, гар утасны аппликейшн ашиглан Израилийнхтай төстэй тандан тогтоох арга хэмжээ авч эхэлсэн байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Израил улс коронавирусний халдвар тархахаас сэргийлж, тусгай бугуйвч хэрэглэж эхэллээ   
Үзсэн: 354 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй