Шууд Chart

Михаил Горбачёв 90 насны ойгоо тэмдэглэв

2021-03-03 13:48:24

Зөвлөлт Холбоот Улсын Коммунист намын Төв хорооны сүүлчийн Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗСБНХУ-ын цорын ганц Ерөнхийлөгч Михаил Горбачёв өчигдөр 90 насны ойгоо тэмдэглэлээ. Тэрбээр Зөвлөлтийн удирдагчдаас хамгийн урт насалсан хүн гэдгээрээ дээд амжилт тогтоолоо.

Тэрбээр төрсөн өдрөөрөө ойр дотны андууд, хамтрагчидтайгаа “ЗҮҮМ” сүлжээгээр ярилцсан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин түүнд баяр хүргээд, орчин цагийн төрийн гарамгай зүтгэлтэн хэмээн нэрлэжээ.

Михаил Горбачев бол өнгөрсөн зууны хамгийн маргаан дагуулсан улс төрийн зүтгэлтнүүдийн нэг юм. Зарим нь түүнийг улс орноо эцсийн мөчид нь аварч, шинэ амьдралыг бий болгосон нэгэн гэдэг бол нөгөө хэсэг нь түүний буруу стратегийн нөлөөгөөр ЗХУ задарсан гэж буруутгадаг.

Гэхдээ “өөрчлөлт байгуулалт”, “шинэ сэтгэлгээ”, “хүний үнэт зүйл”, Зөвлөлтийн цэргүүдийг Афганистанаас гаргасан, эдийн засгийн шинэчлэл хийсэн, Коммунист нам удирдана гэж тунхагласан ЗХУ-ын Үндсэн хуулийн 6-р зүйлээ хүчингүй болгосон, Нобелийн энх тайвны шагнал хүртсэн гээд олон асуудал Михаил Горбачёвтай салшгүй холбоотой гэж хэвлэлүүдэд бичжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Михаил Горбачёв 90 насны ойгоо тэмдэглэв   
Үзсэн: 284 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй