Шууд Chart

Владимир Путин: Европыг сандаргаад байгаа коронавирусний мутацуудын эсрэг Оросын вакцинууд үр дүнтэй

2021-03-03 13:59:32

Европыг сандаргаад байгаа коронавирусний мутацуудын эсрэг Оросын вакцинууд үр дүнтэй гэж Владимир Путин тэмдэглэсэн байна. Оросын эрдэмтдийн гаргаж авсан вакцинуудыг коронавирусний хувьссан хэлбэрүүдийн эсрэг хэр үр дүнтэй байгааг энэ сарын 15 гэхэд шалгаж тогтоохыг тус улсын Ерөнхийлөгч Владимр Путин үүрэг болгосон. Энэ дагуу "Гамалея" судалгааны төвийн судалгаагаар, энэ төвийн гаргаж авсан "Спутник" вакцин Их Британи, Өмнөд Африк зэрэг орнуудад бүртгэгдсэн шинэ мутацуудын эсрэг өндөр үр дүнтэй болох нь харагдаж байна гэж уг төвийн удирдлага мэдэгдээд байна.

Эрдэм шинжилгээний хүрээлэнгээс энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй боловч туршилтын үр дүн удахгүй нийтлэгдэнэ гэсэн мэдээлэл байна.

Тэгтэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын эрдэмтдийн боловсруулсан вакцинууд Европыг айлгаад байгаа мутацуудын эсрэг үр дүнтэй болох нь харагдаж байна гэж мэдэгдсэн байна. Тэрбээр даваа гарагт Холбооны анагаах ухаан, биологийн агентлагийн дарга Вероника Скворцоватай уулзахдаа “Миний хэлж байсанчлан, манай вакцинууд Европ болон бусад газруудад тархаж, санааг нь зовоож байгаа шинэ омгуудын эсрэг үр дүнтэй болохыг туршилтууд харуулж байна” гэж ярьсан байна.

Оросын Анагаах ухаан, биологийн агентлагийн даргын мэдээлснээр, тус улсад дор хаяж 3500 орчим мутацын хэлбэр тогтоогдсон. Үүнээс долоо нь хүн амынх нь 5 хувьд илэрсэн гэж байна.

ОХУ хоёрдугаар сарын 20-нд "Кови-Вак" нэртэй гурав дахь вакцинаа бүртгэсэн. Энэ вакцинаа оролцуулалгүйгээр тус улс "Спутник", "Эпивак-Корона" гэсэн хоёр вакцинаа оны эхний хагаст 88 сая гаруй тун үйлдвэрлэхээр төлөвлөж байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Владимир Путин: Европыг сандаргаад байгаа коронавирусний мутацуудын эсрэг Оросын вакцинууд үр дүнтэй   
Үзсэн: 318 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй