Шууд Chart

Йоко Камикава: Карлос Гоныг ямар ч байсан эргүүлэн авчирна

2021-03-03 14:11:24

Япон улсын Засгийн газар автомашин үйлдвэрлэлийн “Рено-Ниссан-Мицүбиши” альянсын тэргүүн асан Карлос Гоныг ямар ч байсан эргүүлэн авчирна гэж Хууль зүйн сайд Йоко Камикава мэдэгдлээ. Түүнийг өнгөрөгч 2019 оны сүүлчээр Токио дахь гэрийн хорионоосоо зугтаж, хил нэвтрэхэд нь тусалсан Америкийн хоёр иргэнийг Японд шилжүүлсэн байна.

Хууль зүйн сайд Йоко Камикава мэдэгдэхдээ, “Ноён Гон батлан даалтаар чөлөөлөгдсөн нөхцлөө зөрчсөн болохоор манай улсын шүүхээр ял шийтгэл эдлэх ёстой. Бид үүний тулд боломжтой бүхий л арга хэмжээг авч, улс орнуудтай болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллана” гэжээ.

Карлос Гоныг оргоход нь тусалсан хэрэгт АНУ-ын армийн тусгай ажиллагааны дайчин байсан 60 настай Майкл Тейлор, 28 настай хүүгийнхээ хамт холбогдсон юм. Тэднийг Токиогийн хүсэлтээр АНУ-д баривчилж, даваа гарагт Токиогийн прокурорын газрын мөрдөн байцаагчдын хамт Бостоноос Японы чиглэлийн онгоцонд суулгажээ.

Мөрдлөг шалгалтаар Тейлор болон түүний хүү 2019 оны 12 дугаар сард Токиогийн нэгэн зочид буудалд гэрийн хорионоосоо зугтсан Гонтой уулзсан байна. Улмаар тэд хамтдаа Японы баруун өмнөд хэсэгт орших Хоншю мужийн Осака хотод хурдны галт тэргээр ирж, эндээсээ Осакагийн олон улсын нисэх онгоцны буудлаар Гоныг хөгжмийн аппаратны хайрцганд нууж гаргажээ. Ингээд тэд хувийн онгоцоор 12 дугаар сарын 29-нд Турк руу ниссэн байна. Карлос Гон Туркээсээ өөр нэгэн хувийн онгоцонд дамжин сууж, Ливанд иржээ. Өдгөө тэрбээр Ливанд бүгж байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Йоко Камикава: Карлос Гоныг ямар ч байсан эргүүлэн авчирна   
Үзсэн: 327 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй