Шууд Chart

Дэлхийн зохиолчдын өдөр өнөөдөр тохиож байна

2021-03-03 15:18:06

Дэлхийн зохиолчдын өдрийг Олон улсын “Pen” клуб 48-р конгрессийн шийдвэрээр 1986 оноос эхлэн тэмдэглэх болжээ.

ПЕН-клуб гэдэг нь зохиогчдын олон улсын нэгдэл юм. ПЕН гэсэн нэр нь Poets – яруу найрагчид, Essayists – нийтлэгчид, Novelists – роман бичигчид гэсэн англи үгний эхний үсгээс бүрэлджээ.

Сонирхолтой нь энэ товчлол үсэг гэсэн англи үгтэй таардаг. Клубыг санаагчлагчид нь английн зохиолчид Жон Голсуорси, Кэтрин Эми Доусон-Скотт нар юм. ПЕН клубын анхны Ерөнхийлөгч Жон Голсуорси болжээ.

1923 онд ПЕН клубын төвүүд 11 улсад байгуулагдсан байв. Өнөөдөр тийм төвүүд 130 оронд ажилладаг.

Баярын гол зорилго нь хэвлэлд үзүүлэх дарамт мөн худал мэдээлэл гаргах, үгийг эрх чөлөө зөрчихийн эсрэг тэмцэхэд чиглэгджээ. Судалгааны дагуу, өнөөдөр дэлхийд 100 гаруй мянган хүмүүс энэ гайхалтай мэргэжлийг эзэмшдэг ба дэлхийн долоон тэрбум хүнтэй харьцуулахад хамаагүй бага юм.

Сонирхолтой баримтууд:

-Уран зохиолын анхны нобелийн шагналтан 1901 онд тодорч, тэр нь Францын яруу найрагч бөгөөд нийтлэгч Сюлли-Прюдом болжээ.

-Дублины уран зохиолын шагнал дэлхийд хамгийн нэр хүндтэйд тооцогддог. Англи хэлээр хэвлэгдсэн уран зохиолд олгодог шагналын хэмжээ 100 мянган евро, 1996 оноос хойш олгож буй юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дэлхийн зохиолчдын өдөр өнөөдөр тохиож байна  
Үзсэн: 289 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй