Шууд Chart

Агаарын бохирдлын нэгдсэн мэдээллийг "Агаар нэг" платформоос авах боломжтой

2021-03-04 09:25:08

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улаанбаатар хотын захиргаа, НҮБ-ын Хүүхдийн Сан, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран агаарын бохирдлын талаарх нэгдсэн мэдээллийн “Агаар Нэг” платформыг бүтээсэн.

Энэхүү платформ нь Засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшил зэрэг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж буй байгууллагууд судалдаа мэдээлэл хуваалцах, туршлага солилцох, хамтран ажиллах орчныг бүрдүүлэх зорилготой юм. Нөгөө талаараа иргэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдэж буй хамгийн сүүлийн ажил, төсөл, судалгаа, тайлангын талаар цаг тухайд нь мэдээлэл авах боломж бүрдэж байна.

Өнөөдрийн байдлаар НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, People In Need Mongolia (PIN), ГЕРЕС ОУТББ, Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоо, Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Институт, Дэлхийн Банкны Монгол дахь төлөөлөгчийн газар зэрэг 20 гаруй байгууллага уг платформд гишүүнээр элсээд байна.

Цаашид энэхүү платформыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс хөгжүүлж мэдлэг, мэдээллийн дата сан болгохоор ажиллах юм. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэн платформд нэгдэн ажлын тайлан, төслийн мэдээллээ хуваалцан эрүүл, аюулгүй орчныг бүтээхэд хамтран ажиллах боломж бүрэн нээлттэй юм.

Агаарын бохирдлын тухай мэдээллийн нэгдсэн “Агаар Нэг” платформын холбоосууд:

1. Платформ: https://agaarneg.mn/ 
2. Гишүүнээр элсэх: https://airtable.com/shrRudVMuJvU3UVJT 
3. Facebook хуудас: https://www.facebook.com/agaarneg.mn 
4. Slack: https://agaar-neg.slack.com/archives/G01MLGKGHSP

Эх сурвалж: БОАЖЯ


Агаарын бохирдлын нэгдсэн мэдээллийг "Агаар нэг" платформоос авах боломжтой   
Үзсэн: 355 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй