Шууд Chart

БНПУ-ын дэд бүтцийн сайд А.Адамчиктай Элчин сайд Б.Дорж уулзав

2021-03-04 09:57:42

БНПУ-ын Дэд бүтцийн сайд А.Адамчик Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Доржийг 2021 оны гуравдүгээр сарын 3-нд хүлээн авч уулзав.

Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд зам тээвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй болохыг уулзалтын үеэр талууд санал нэгтэй цохон тэмдэглэв.

“Олон улсын авто тээврийн харилцааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн асуудлыг Польшийн тал анхаарч, түргэвчлэн байгуулахын төлөө хүчин чармайлт тавина гэдгээ Дэд бүтцийн сайд А.Адамчик илэрхийлэв.

Ази, Европыг холбосон хамгийн дөт замд, чухал байршилтай манай хоёр улс харилцаагаа өргөжүүлж, Монгол Улсад хийж буй авто болон төмөр замын бүтээн байгуулалтууд, тэдгээрийн дэд бүтцийг бий болгоход Польшийн талаас оролцох боломжийн талаар санал солилцов. Мөн Монголын бараа бүтээгдэхүүнийг Европ руу оруулах, дамжин өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, тээврийн болон гаалийн гүний хяналтын системүүдын туршлагыг судлах, тээврийн боловсон хүчнийг сургах зэрэг болон бусад тодорхой асуудлуудаар ярилцав.


БНПУ-ын дэд бүтцийн сайд А.Адамчиктай Элчин сайд Б.Дорж уулзав   
Үзсэн: 368 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй