Шууд Chart

Монгол, Хонконгийн эрх зүйн туслалцааны хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхлэв

2021-03-04 10:14:00

2018 оны гуравдугаар сарын 26-нд гарын үсэг зурсан “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг хонконгийн тал соёрхон баталснаар хэлэлцээр 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлж байна.

Ийнхүү эрүүгийн хэргийн мөрдөн байцаах, шүүн таслах, яллах ажиллагаанд шаардлагатай аливаа асуудлаар хоёр талын хууль сахиулах байгууллагууд шуурхай хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдэж байна.


Монгол, Хонконгийн эрх зүйн туслалцааны хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхлэв   
Үзсэн: 325 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй