Шууд Chart

Унгарын Ерөнхий сайд ОХУ-ын “Спутник V” вакциныг ашиглах шаардлага тулгарч байгааг онцоллоо

2021-03-04 10:50:26

Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан ОХУ-ын “Спутник V” вакциныг хүн амаа дархлаажуулахад ашиглах шаардлага тулгарч байгааг мэдэгдсэн байна. Тэрбээр Еврокомиссийн зүгээс тус  холбооны  хэмжээнд шуурхай горимоор ашиглахыг зөвшөөрсөн вакцинаар хангаж чадахгүй байгаа учир нэмэлтээр Орос, Хятадад хөгжүүлж үйлдвэрлэсэн вакцинуудыг ашиглах нь зүйтэй  гэж үзэж  байгаагаа мэдэгдсэн  юм.

Унгарын засгийн газрын тэргүүн өнөөдөр барууны эсвэл зүүний вакцин гэж байхгүй. Харин сайн муу вакцин л гэж бий гэдгийг онцолсон байна. Мөн Европын Холбооны зүгээс хүн амаа вакцинаар шуурхай, үр дүнтэй хангах үүрэг зорилтоо биелүүлж чадахгүй байгааг шүүмжилж Үндсэн хуулийнхаа дагуу хариуцлагыг гартаа авч байгаагаа  зарласан юм.

Унгарын Ерөнхий сайд Их  Британи, АНУ, Израиль, Серб улсууд Европын  Холбоог  ардаа орхиж хүн амаа хангалттай вакцинаар хангаж  чадаж байгааг сануулсан байна. Тиймээс дээрх улс орнуудын адилаар иргэдээ коронавирусний эсрэг вакцинд түргэн шуурхай хамруулахын тулд Еврокомиссыг хүлээлгүйгээр Орос, Хятадын вакциныг  захиалж байгааг мэдэгдсэн. Түүнчлэн Зүүн Европт барууны орнуудаас илүү хурдтайгаар Зөвлөлтийн вакцины ачаар хүн амаа дархлаажуулж чадсан түүх бий гэдгийг сануулсан  юм.

Унгар  улс  нь  Оросын “Спутник V” вакциныг  хүн амаа дархлаажуулахад  ашиглаж  эхлээд  байгаа  юм. Ерөнхий сайд Орбаны  хувьд  харин Хятадын Синофарм компанийн  вакциныг тариулсан  билээ. Унгар  улс Хятадын  Синофармаас нийт  5 сая тун, Оросын “Спутник V”-гээс  2 сая тунг  захиалаад  байгаа  юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Унгарын Ерөнхий сайд ОХУ-ын “Спутник V” вакциныг ашиглах шаардлага тулгарч байгааг онцоллоо  
Үзсэн: 402 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй