Шууд Chart

Үндэсний шигшээ багийн бэлтгэл үргэлжилсээр

2021-03-04 12:24:52

Монголын Үндэсний шигшээ баг Турк улсын Анталъя хотноо бэлтгэл сургуулилт хийж байгаа билээ.

Нийт 25 тамирчны бүрэлдэхүүнтэй яваа манай улсын багийн хувьд өдөрт хоёр удаагийн бэлтгэл хийж байгаа учраас тамирчдын нөхөн сэргээлтийн талд удирдлагууд нь онцгой анхаарч байгаа гэнэ.

Мөн халдвар хамгааллын дэглэмийг дээд зэргээр сахиж, тамирчид болон албаны хүмүүс хоёр цаг тутам маскаа сольж, гараа ариутгаж байгаа аж.

Зочид буудал болон бэлтгэлийн талбайг хариуцаж буй байгууллагын зүгээс ч энэ талд онцгой анхаарч халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж, Үндэсний шигшээ баг аюулгүй зорчиж байгааг дуулгахад таатай байна гэсэн юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Үндэсний шигшээ багийн бэлтгэл үргэлжилсээр  
Үзсэн: 378 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй