Шууд Chart

Вашингтонд аюулгүй байдлыг чангатгахаар төлөвлөж байна

2021-03-04 13:36:38

Капитолын цагдаа нар Вашингтонд өдөөн хатгасан үйлдлүүд гарч болзошгүй гэдэг тагнуулын албадын мэдээллийн дагуу аюулгүй байдлыг чангатгахаар төлөвлөөд байна. Энэ тухай олон нийтийн сүлжээ "Твиттер" дэх албан хуудсаараа дамжуулж мэдэгдсэнийг хэвлэлүүд онцлон дамжуулж байна. Энэ тухай болон олон улсын хэвлэлүүдийн онцолж буй бусад мэдээллийг товчоор нэгтгэн хүргэе.

Капитолын цагдаагийн удирдах газар тагнуулын албадын мэдээллийн дагуу аюулгүй байдлыг чангатгах, харуул хамгаалалтад гарах бие бүрэлдэхүүнийхээ тоог нэмэхээр төлөвлөсөн байна. Өнгөрсөн хоёрдугаар сард "Си Эн Эн" теле суваг Капитолын цагдаагийн удирдах газар Ерөнхийлөгч асан Дональд Трампыг дэмжигчид оролцсон үймээн дэгдэж болзошгүй гэж болгоомжилж ирэх 12-ныг хүртэл Үндэсний гвардийн 4900 дайчинг харуул хамгаалалтад гаргах хүсэлт илгээсэн тухай мэдээлж байсан билээ.

Мөн Конгрессын гишүүд болон цэргийн эрхтнүүд оролцсон зөвлөгөөний үеэр энэ сарын 4-ний өдөр Дональд Трампыг дэмжигчид өргөн хүрээтэй жагсаал цуглаан хийж, энэ үеэр элдэв үймээн дэгдээж болзошгүй гэж болгоомжилж байгааг илэрхийлж байсан юм. Харин чухамхүү гуравдугаар сарын 4-ний өдөр Дональд Трампын дэмжигчид идэвхжиж магадгүй гэж болгоомжилж байгаа нь 1933 оноос өмнө Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол энэ өдөр болдог байсантай холбоотой гэж үзэж байгаа юм байна.

Тодруулбал, өнгөрөгч 11 дүгээр сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнтэй санал нийлэхгүй байгаа олон нийт энэ өдөр Конгрессын ордны гадна дахин цуглаж болзошгүй гэж болгоомжилж байгаа юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Вашингтонд аюулгүй байдлыг чангатгахаар төлөвлөж байна   
Үзсэн: 355 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй