Шууд Chart

"Хил хязгааргүй сурвалжлагчид" байгууллагынхан Саудын Арабын эрх баригчдын эсрэг нэхэмжлэл гаргажээ

2021-03-04 14:04:01

Олон улсын "Хил хязгааргүй сурвалжлагчид" төрийн бус байгууллага Германы эрүүгийн хэргийн дээд шатны шүүх болох Холбооны шүүхийн танхимын дэргэдэх Ерөнхий прокурорт хандаж гомдол нэхэмжлэл гаргасан байна.

Үүндээ Саудын Араб улсад сэтгүүлчдийг системтэйгээр мөрдөн мөшгиж байгаагийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэж шалгах хүсэлт гаргажээ. Тэр дундаа сэтгүүлч Жамаль Хашоггийн амь насанд халдсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэхийг шаардсан байна.

"Хил хязгааргүй сурвалжлагчид" байгууллагын хэвлэл мэдээллийн хэрэгслийнхнийг мөрдөж мөшгисөн, эрүүдэн шүүж хүчирхийлсэн, хууль бусаар эрх чөлөөг нь хассан зэрэг 35 орчим баримт байгаагаа нэхэмжлэлдээ хавсаргасан байна.

Германы шүүхийн систем нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгах хамгийн үр дүнтэй хууль эрх зүйн байгууллагад тооцогддог учир тэд ийнхүү Холбооны шүүхийн танхимын дэргэдэх Ерөнхий прокурорт хандаж гомдол гаргасан байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Хил хязгааргүй сурвалжлагчид" байгууллагынхан Саудын Арабын эрх баригчдын эсрэг нэхэмжлэл гаргажээ   
Үзсэн: 403 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй