Шууд Chart

Тусгай үүргийн онгоцоор 14 улсаас 169 иргэн ирнэ

2021-03-04 14:34:11

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн транзит нислэг өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19:00 цагт газардах хуваарьтай байна.

Энэ нислэгээр АНУ, Австрали, Тайваь, Филиппин, Канад, АНЭУ, Малайз, Камбож, Бразил, Вьетнам, Йемен, БНСУ, Итали, Сингапураас 169 иргэн эх орондоо ирнэ. 

Эдгээр иргэдийн 80 нь хүндэтгэн үзэх бусад шалтгаантай, 64 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 14 нь өндөр настан, 8 нь эрүүл мэндийн шалтгаантай, 3 нь жирэмсэн иргэн байна. 

Иргэдийг ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв 113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, Кентавр, Ворлд Монголиа зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Тусгай үүргийн онгоцоор 14 улсаас 169 иргэн ирнэ  
Үзсэн: 448 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй