Шууд Chart

Монгол Улсыг гадаадад нэгдсэн стратегийн дагуу нэг цонхоор сурталчлах талаар ярилцлаа

2021-03-06 21:14:18

Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Соёлын яамны хамтарсан ажил хэргийн уулзалтыг энэ оны 3 дугаар сарын 6-ны өдөр Гадаад харилцааны яам дээр зохион байгуулав.

Уулзалтад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Соёлын сайд Ч.Номин нар болон холбогдох албан тушаалтнууд оролцож, Монгол Улсын гадаад сурталчилгааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаар санал солилцож, цаашид гадаад сурталчилгаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхдээ бодлогын түвшинд ажлын уялдаа холбоогоо сайжруулан, нэгдмэл үйл ажиллагаа явуулах чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо.

Уулзалтын дүнд урт, дунд, богино хугацаанд хэрэгжүүлэх ажлуудаа тодорхой болгон гадаад сурталчилгааны нэгдсэн бодлогын төлөвлөгөөнд тусгаж ажиллахаар болов. Үр дүнд чиглэсэн үйл ажиллагаа явуулах үүднээс холбогдох агентлагууд, хувийн хэвшлийн төлөөлөл, цахим сүлжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг иргэдийг оролцуулсан хэлэлцүүлэг ойрын хугацаанд зохион байгуулахаар болов.


Монгол Улсыг гадаадад нэгдсэн стратегийн дагуу нэг цонхоор сурталчлах талаар ярилцлаа  
Үзсэн: 873 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй