Шууд Chart

Рио Де Жанейро хотод хорио цээрийн дэглэмийг чангатгаад байна

2021-03-07 14:33:48

Бразилын Рио Де Жанейро хотын алдарт Копакабана наран шарлагын газарт цагдаагийн нэмэлт хамгаалалт гараад байна. Зоогийн газар, кафе бааруудыг бүрэн хаагаад байна. Коронавирусний халдвар хүн амынх нь дунд ихээр тархсаар байгаа учир халдвар хамгааллын дэглэмийг чангатгаж хөл хорио тогтоожээ.

Гэхдээ нийтийн хоолны газрууд 17:00 цагаас хойш зөвхөн авч явах үйлчилгээ үзүүлж болох юм байна. Жижиг дэлгүүр, лангуунуудыг харин бүрэн хаажээ.

23:00 цагаас өглөөний 05:00 цаг хүртэл хот даяар хөл хорио тогтоосон байна. Хэдийгээр хорио цээрийн дэглэмийг чангатгасан ч цэцэрлэгт хүрээлэнгүүдэд салхилах, спортоор хичээллэхийг зөвшөөрсөн байна.

Сүүлийн өдрүүдэд Рио Де Жанейро хотод коронавирусний халдвар авч эмнэлэгт хандах хүний тоо нэмэгджээ. Тиймээс хотын эрх баригчид нэг долоо хоногийн хугацаатайгаар хорио цээрийн дэглэмийг чангатгахаар шийдвэрлэсэн байна.

Өнөөдрийн байдлаар эмнэлгүүдийн нийт ор 40-50 хувийн дүүргэлттэй байгаа юм байна. Түүнчлэн эрчимт эмчилгээний тасгуудын орны 80 хувь нь дүүрчээ. Хэрэв урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авч, олон нийт халдвар хамгааллын дэглэмээ баримтлахгүй энэ хэвээр байвал эмнэлгүүдийн ачаалал дийлдэхгүй болохыг эмч нар анхааруулж байна.

Бразил улс коронавирусний халдвар авсан хүний тоогоороо дэлхийд 3-рт бичигдэж байгаа бол нас баралтаараа 2-рт бичигдэх болсон.

Хоногт тус улсад 67 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо сүүлийн мэдээгээр 10 сая 939 мянгад хүрээд байна. Энэ хооронд дэлхийн хэмжээнд өнгөрсөн 24 цагт коронавирусний халдварын батлагдсан тохиолдлын тоо 405500-гаар, нас баралт 7600-гаар нэмэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Рио Де Жанейро хотод хорио цээрийн дэглэмийг чангатгаад байна   
Үзсэн: 387 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй