Шууд Chart

Бельги хорио цээрийн дэглэмээ сулруулахаар төлөвлөж байна

2021-03-07 15:08:43

Бельгийн Засгийн газар "Ковид-19"-ийн цар тахалтай холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа хорио цээрийн дэглэмээ сулруулахаар төлөвлөж байна. Энэ сараас эхлэн 10 хүртэл хүн нэг дор цуглахыг зөвшөөрөх бол ирэх дөрөвдүгээр сараас урлаг, спортын 50-иас бага хүн оролцох арга хэмжээг зохион байгуулах зөвшөөрөл олгох юм байна.

Гэхдээ ирэх тавдугаар сар хүртэл зоогийн газруудыг нээхгүй байхаар төлөвлөж байна. Мөн хилийн чанад руу аялах боломж хаалттай хэвээр байх юм байна.

Бельгийн Засгийн газрын тэргүүн тус улсад коронавирусний халдварын тархалт харьцангуй буураад байгаа ч бүрэн зогсоож чадаагүй учир урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ бүрэн сулруулах цаг болоогүйг мэдэгдэж байна. Гэхдээ Ерөнхий сайд Александр Де Кроо 5 сарын туршид хорио цээрийн дэглэмд байсан хүн амд итгэл найдвар юу юунаас чухал байгааг онцолсон байна.

Европын орнуудаас Чехэд халдварын нөхцөл байдал хүнд байна. Чехийн эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгдсэн учир Европын улс орнуудад хандаж тусламж дэмжлэг үзүүлэхийг уриалжээ. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас олон эмнэлэг ачаалалдаа дарагдаад байгааг хүлээн зөвшөөрсөн банйа.

Германы Гадаад хэргийн сайд Хайко Маас тус улс Чехээс халдвар авсан тодорхой тооны хүмүүсийг хүлээн авч эмнэлгүүддээ эмчлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Үүний тулд Чехийн албаныхантай төдийгүй Германы мужуудын эрх баригчидтай яриа хэлэлцээ хийж байгаагаа мэдэгдсэн байна.

Энэ хооронд Итали гурван муждаа хорио цээрийн дэглэмээ чангатгаж байна. Маргаашнаас эхлэн халдвар ихээр тархаж байгаа Венето, Фриули, Венец Жули мужид улбар шар түвшин тогтоосон байна. Мөн Кампани мужид улаан түвшин тогтоожээ. Италид коронавиурсний халдварын нийт 3 сая тохиолдол батлагдаад байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бельги хорио цээрийн дэглэмээ сулруулахаар төлөвлөж байна   
Үзсэн: 561 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй