Шууд Chart

МУГТ М.Уранцэцэг Ташкентэд 4 дэх удаагаа түрүүллээ

2021-03-07 15:27:37

Узбекстан улсын нийслэл Ташкент хотод эхэлсэн олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ энэ оны 3 дахь тэмцээн болох "Ташкентын гранд слам" тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48кг жинд МУГТ М.Уранцэцэг алтан медаль хүртэж, олимпийн эрхийн 1000 оноо авлаа.
 
Тэрбээр эхний тойрогт хийлж, удаах тойрогт Энэтхэгийн Шушила Деви Ликмабамыг 2:28 минутад цэвэр ялж, улмаар зооны аваргын төлөө Италийн Франческа Миланийг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялсан юм. Улмаар хагас шигшээд өнгөрсөн жилийн Европийн аваргын мөнгө, Будапешт, Тель-Авивын гранд сламын хүрэл медальт Сербийн залуу од Андреа Стожадиновыг 6:24 минутын барилдан гарт нь өчих мэхээр цэвэр ялснаар Ташкентэд дөрөв дэх удаагаа аваргын төлөө барилдахаар шалгарав.
 
 
Аваргын төлөө манай тамирчин ДАШТ-ий мөнгөн медальт Японы Нацүми Цүнодаг 1:52 минутад хашиж мордон цэвэр ялснаар Төрийн дууллаа эгшиглүүллээ. М.Уранцэцэг Ташкентэд өмнө нь 2010 онд дэлхийн цом, 2015, 2017 онуудад Гран Прид түрүүлж байжээ.
 
 

МУГТ М.Уранцэцэг Ташкентэд 4 дэх удаагаа түрүүллээ   
Үзсэн: 1320 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй