
Хуурайшилт
Стрессийн үед ялгардаг кортизол даавар нь эстрогений түвшинг бууруулдаг. Эстроген буурснаар коллагений нийлэгжилт буурна, ингэснээр арьс хуурайшиж уян хатан чанар алдагдана.
Үс уналт
Стресс нь үс уналт болон ургалтын хэвийн мөчлөгийг алдагдуулдаг. Үсний ургалт нь ургах - амрах - унах гэсэн 3 үе шаттай явагддаг. Харин стресс энэ явцыг түргэсгэдэг.
Батга
Стресс нь бие махбодын үрэвслийн процессийг нэмэгдүүлдэг. Үүнд батга, псориаз, экзем орно. Мөн стрессийн улмаас хоолны дуршил өөрчлөгдөж гэдсэн дэх ашигтай бактериуд үгүй болох нь арьсан дээр батга хэлбэрээр илрэн гардаг.
Үрчлээс
Кортизолын нөлөөгөөр цусан дахь сахарын хэмжээ нэмэгддэг. Мөн стрессийн улмаас нүүрэнд байнгын сөрөг хувирал үүсдэг. Аль аль нь гүн үрчлээний шалтгаан болж өгдөг.
Ядарсан нүд
Унтаж байхад өдрийн турш ядарсан арьс амарч байдаг. Стрессийн үед нойр хямарч хангалттай унтаж амраагүйгээс үүдэн нүдний доор уутанцар үүсэх, харлах шалтгаан болдог.
Тэгвэл бид юу хийх вэ:
Стресс нь бидний амьдралд тохиолддог л зүйл тул стрессийг даван туулж арьсаа гоё байлгахын тулд дараах зүйлсийг зөвлөж байна.
- Зөв амьсгалах, амьсгалын дасгал хийх
- Алхах, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх
- Дуртай дуугаа сонсох
- Хөгжилтэй бичлэг үзэх
- Хангалттай унтаж амрах
- Ус сайн уух
- Тэжээллэг хоол хүнс хэрэглэх (бор будаа, шош, овъёос, ихэнх жимснүүд нь кортизолын түвшинг бууруулдаг)
- Ногоон цай нь L-theanine хэмээх сэтгэл санааг тайвшруулах орц агуулдаг.
- Загас, авокадо, маалинга, самранд агуулагдах омега 3 нь кортизолын түвшин бууруулах, үрэвслийн эсрэг үйлдэлтэй тул стресстэй үедээ дээрх хүнсийг хэрэглэх нь танд тустай.
Эрүүл, толигор арьстай байхын тулд стрессээ зөв тайлж хэвшээрэй.
Эх сурвалж: СЭМҮТ
Стресс гоо сайханд хэрхэн нөлөөлдөг вэ | ||
Үзсэн: 382 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055