Шууд Chart

Ерөнхий захирлын туслахын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна

2021-03-08 07:29:56

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын туслахын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна

Ажлын байранд тавигдах шаардлага

•    Бакалавраас дээш зэрэгтэй

•    Дадлага туршлагатай

•    Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн

•    Гадаад хэлний зохих мэдлэгтэй /ахисан түвшний мэдлэгтэй бол давуу тал болно/

•    Харилцааны соёлтой, сэтгэл хөдлөлөө барих чадвартай

•    Нууцыг чанд хадгалах

Бүрдүүлэх материал:

•    Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл

•    Дэлгэрэнгүй анкет, 2% цээж зураг /mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/

•    Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

•    Иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

•    Урьд ажиллаж байсан байгууллага, хувь хүний тодорхойлолт

•    Нийгмийн даатгалын дэвтрийн тушаалтай хэсгийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж  доорхи хаягаар ирүүлнэ үү.

Холбоо барих:

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Хувьсгалын зам-3, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз

Утас:11325802

И-мэйл хаяг: mnb.hrcs@gmail.com


Ерөнхий захирлын туслахын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна  
Үзсэн: 399 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй