Шууд Chart

М.Уранцэцэг алт, Л.Сосорбарам, Ё.Басхүү нар мөнгөн медаль хүртэв

2021-03-08 08:52:41

Жүдо бөхийн Ташкентын Их дуулгын эхний өдөр Монголын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртсэн юм. Тодруулбал, дэлхийн аварга М.Уранцэцэг алтан медаль зүүж, энэ тэмцээнд гурав дахь удаагаа түрүүлсэн бол Л.Сосорбарам, Ё.Басхүү нар мөнгөн медаль хүртэв.

Тус тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүнд, эрэгтэй тамирчдаас гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Л.Өнөболд /60 кг/, ОУХМ Г.Хэрлэн, Ё.Басхүү /66 кг/, Г.Одбаяр, Ц.Цогтбаатар /73 кг/, Саид Моллаей /81 кг/, Г.Алтанбагана /90 кг/, Л.Отгонбаатар /-100 кг/, Ө.Дүүрэнбаяр /+100 кг/, эмэгтэй жүдочдоос гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Г.Наранцэцэг /48 кг/, Л.Сосорбарам, Б.Хорлоодой /52 кг/, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа /57 кг/, Б.Ганхайч /63 кг/, О.Мөнхцэцэг /-78 кг/ нар багтсан юм. Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны цуврал тэмцээн Ташкентын Гранд Слам /Их дуулга/ энэ сарын 5-7-ны хооронд болж өндөрлөлөө.

Уг тэмцээнд Монгол, Испани, БНСУ, Бразиль, Гүрж, Казахстан, Израил, Герман Улс тэргүүтэй 60 орны 377 тамирчин оролцов.

Нийтэлсэн: У.Баярсайхан

М.Уранцэцэг алт, Л.Сосорбарам, Ё.Басхүү нар мөнгөн медаль хүртэв  
Үзсэн: 360 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй