
Чөлөөт бөхөөр дэлхийд толгой цохидог гүрэн АНУ-ын их, дээд сургууль, коллежийн “NAIA” дивизионд Небраска мужийн Грит хотын “Доан” коллежийн гуравдугаар дамжааны оюутан Болдмаагийн Бат-Эрдэнэ 63.96 кг-ын жинд таван барилдаан хийж аваргаллаа.
Түүний хувьд өнгөрсөн жил тус тэмцээнд түрүүлж байсан бөгөөд ийнхүү хошой аварга болж байна. Б.Бат-Эрдэнэ 1994 онд Өвөрхангай аймагт төрсөн.
“Арслан” клубт ОУХМ Ц.Гантөгс, спортын мастер И.Моломжамц нарын удирдлага дор чөлөөт бөхөөр анх хичээллэж залуучуудын УАШТ-ээс алт, мөнгө, хүрэл, өсвөр үеийн УАШТ-ээс хошой хүрэл медаль хүртэж байв.
Б.Бат-Эрдэнэ Сэм Авгын коллежийн хошой аварга боллоо | ||
Үзсэн: 425 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055